Лимагийн хэлэлцээрийг хоног хэтрүүлж батлав

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Перугийн нийслэл Лима хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар арав гаруй хоног хуралдсан олон улсын төлөөлөл хэлэлцээрийг хоног хэтрүүлэн баталжээ. 190 гаруй орны төлөөлөгчид баасан гарагт нэгдсэн хэлэлцээгээ батлах ёстой байсан ч санал нэгдэхгүй байсны улмаас хугацаа алдаж, өчигдөр орой арай гэж тохиролцоонд хүрсэн байна.

Оролцогчид ирэх онд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэхээ баталсан байна. Мөн Парис хотноо болох НҮБ-ын уур амьсгалын дараагийн чуулган дээр 2015 оны эхний хагас гэхэд улс орнууд 2020 оноос өөрчлөлттэй хэрхэн тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулахаар тогтжээ.

НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын ХХ дугаар бага хурал, Киотогийн протоколд оролцогч талуудын Х дугаар бага хурал Перу улсын нийслэл Лима хотод амжилттай өндөрлөлөө.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top