Террористуудаас болж Сиднейн төвд хол хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Австралийн Сидней хотын төвд исламын шашинтнууд нэгэн кафег эзлэн үйлчлүүлж байсан 20 орчим хүнийг барьцаалсан хэрэг гарчээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр тэнд зэвсэгтэй хоёр алан хядагч байгаа бололтой. Тэдэнд дэлбэлэх бодис бүхий үхлийн бүс байж магадгүй хэмээн цагдаагийнхан болгоомжилж байна.

Халдагчид барьцаалагдсан хүмүүсийн нэгээр “Аллахаасаас өөр бурхан үгүй, Мухаммет бол түүний элч” гэсэн бичиг бүхий туг далбааг бариулан цонх руу харуулж зогсоож байна. Шинжээчид  энэ тугийг Аль-Кайдатай холбоотой Фронт ан-Нусра бүлэглэл хэрэглэдэг гэж байна. Тэд Исламын улс бүлэглэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Цагдаагийнхан Сиднейн төвд хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа. Мөн бүх төрлийн онгоцыг хотын дээгүүр нисч өнгөрөхийг хориглоод байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top