Ядууст зориулсан супермаркет 70 хувиар хямд худалдаа хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Лондонгийн Ламбет дүүрэгт ядууст зориулсан супермаркет нээсэн нь Их Британид анхных болж байна. Энэ дэлгүүрт Marks&pencer, Оcado зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг орлого багатай, амжиргааны түвшин доогуур өрхийн иргэдэд 70 хувийн хямдралтай худалдаалах гэнэ. Энэ дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийг эхний ээлжинд Ламбет дүүргийн 750 иргэнд олгожээ. Дэлгүүр брэндийн өндөр чанартай барааг үйлчлүүлэгчиддээ хямд үнээр худалдах зорилготой болохоор бараа бүтээгдхүүний тэмдэг, брэндийнх мөн эсэхэд хатуу хяналт тавих гэнэ.

Энэ төсөлд Asda, Tesco, Morrisons, The Co-operative, Innocent, Brake Brothers, Nestlé болон  Muller брэндүүд шалгаран оролцож байгаа юм байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top