Оросын рублийн ханш урьд үзэгдээгүйгээр унажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Өчигдөр Москвагийн бирж дээр доллар 64.44, евро 78.87 рубльд хүрч оросын мөнгөн тэмдэгтийн ханш урьд байгаагүй хэмжээнд хүртэл уналаа. Энэ нь зөвхөн энэ өдөрт л гэхэд рублийн ханш 8 хувь унаж дэлхий дээр хамгийн их суларч байгаа валютын тэргүүн эгнээнд орсон байна.

2014 оны эхнээс рублийн доллартай харьцах ханш 40 хувь унаад байсан бол украины гривен 46 хувиар унажээ. Мөн Ганын седи, аргентины песо тус бүр 25 хувиар унасан байна. Арванхоёрдугаар сарын 15-ны даваа гарагт харин рублийн ханш ингэж 8 хувь унаснаар жилийн хугацаанд ханш нь 48 хувиар суларч дэлхийн сул валютыг тэргүүлж эхэлж байгаа нь энэ. 

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг Путин буруутай(202.55.191.76) 2014 оны 12 сарын 17

Путин буруутай хөрш зэргэлдээ орнууд руугаа фашист түрэмгий булаан эзлэх бодлого явуулж дайн хийж байсанаас улс орноо өөднө татах бодлого явуулаагүй, байгалийн хий нефьтээрээ түрий барьж дэлхийд ноёрхох гэсэн тэнэг бодлогын үр дүн. Оросууд угаасаа тэнэг ард түмэн шүү дээ

0  |  0
Mongol(23.24.127.70) 2014 оны 12 сарын 16

Putin bitgii Oros orniig onigoond oruulaad baildaa.

0  |  0
Top