14-р Далай лам: Би сүүлийнх байж магадгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам буддын оюун санааны сүүлчийн удирдагч байж магадгүй хэмээн ярьсан тухай барууны хэвлэлүүд мэдээлжээ. 79 настай оюун санааны удирдагч “BBC” телевизийн “Newsnight” нэвтрүүлгээр өргөн хүрээнд олон асуудлаар ярилцлага өгсөн байна.

14-р Далай лам “Би энэхүү хэргэмийг зүүх олон зууны уламжлалыг дуусгах сүүлийн хүн нь байж мэднэ” хэмээн хэлжээ. Дээрхийн гэгээнтэн өөрийг нь залгамжлах хүн гарч ирэхгүй байх хэмээн бодож буйгаа илэрхийлэхдээ түүнийг өнгөрсний дараа өөр нэгэн Далай лам гарч ирвэл тухайн нөхцөл байдлаас шалтгаалах биз гэжээ.

Мөн тэрээр Хонконгийн ардчилсан сонгуулийн төлөөх жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд олон улсын хамтралыг Хятадад ардчиллыг хөгжүүлэхэд нөлөөлөхийг уриалсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top