Барак Обама ОХУ-ын эсрэг шинэ хоригт гарын үсэг зурна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногийн сүүлчээр ОХУ-ын эсрэг шинэ хоригт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Цагаан ордны хэвлэлийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Жош Ейрнист “Хориг арга хэмжээний утга агуулгын тухай одоогоор урьдчилсан таамаглал л яригдах болно. Батлагдсаны дараа бүх зүйл тодорхой болно” гэжээ. Түүний ярьснаар ОХУ-ын эсрэг шинэ хоригт шаардлагатай хэд хэдэн уян хатан нөхцөл тусгагдана.

Шинэ хоригт ОХУ-ын зэр зэвсгийн наймааг хязгаарлах, “OAO Рособоронэкспорт” зэвсгийн диллер компаниас батлан хамгаалахын зэвсэглэл худалдаж авахгүй байх тухай тодорхой заалтууд орсон бололтой хэмээн таамаглаж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.118.98) 2014 оны 12 сарын 25

АНУ өөрийн гэм буруутай үйлдлүүдийг бусад улсын эсрэг аймшигтайгаар хийдэг хирнээ өөрийн бодлогоос гажсан орны эсрэг дэндүү эрээ цээрээгүй алхам хийх юм даа. Бусад орны дотоод хэрэгт АНУ -аас өөр ямар ч орон ингэж түрэмгийлэн оролцдоггүйг дэлхий нийт мэднэ дээ.

0  |  0
Top