“Исламын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн өөрсөдтэй нь бэлгийн харьцаанд орсонгүй хэмээн Иракын баруун нутагт 150 эмэгтэйг цаазалжээ гэж Иракын Хүний эрхийн яамнаас мэдээллээ. “Исламын улс бүлэглэлийн тэргүүний нэг Анас аль-Либийн тушаалаар зэвсэгт дайчидтай нь унтахаас татгалзаж эсэргүүцсэн 150 эмэгтэй, түүн дотор жирэмсэн, насанд хүрээгүй охидыг цаазалсан байна” хэмээн уг мэдээлэлд дурджээ.
Эмгэнэлт явдал Иракын нийслэл Багдадаас баруун зүгт орших Анбар мужийн Эль-Фаллужа хотод болсон байна. Өөрсдөд нь үйлчлэхээс татгалзсан бүх бүсгүйг тэдний шорон болгон ашиглаж байсан сүмээс авч яван цаазалжээ. “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн өөрсдийн нь эгнээнд нэгдсэн дайчдад үзүүлдэг нэг үйлчилгээ нь секс үйлчилгээ байдаг.
Ийм ч болохоор тэд Сири, Ирак, Европын орнуудаас ч залуухан Исламын шашинт бүсгүйчүүдийг аваачдаг юм байна.
Иракын Аль-Анвар мужийн 85 хувийг өнөөдөр “Исламын улс” бүлэглэлийн дайчид хянаж байгаа юм. “Исламын улс” бүлэглэлийнхэн энэ оны зунаас Сири, Иракын эзэлсэн газар нутагтаа “Халифатын улс” байгуулан тунхаглаад Засгийн газрын хүчинтэй тулалдаж байгаа юм. Энэ тулааны явцад энгийн номхон хэдэн мянган хүний амь хохирчээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн АНУ болон холбоотнууд “Исламын улс” бүлэглэлд агаараас цохилт өгч байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )