Сьерра Леоне улсад Зул сарын баярын элдэв арга хэмжээг хориглолоо. Иргэдийг дэлгүүр хэсэхэд цагийн хязгаар тогтоосон байна. Учир нь тус улсад Эбола вирусын халдвар буурахгүй байгаа бөгөөд Зул сарын баярыг Эбола вирусгүй угтах зорилт тавин өрх бүрийг нэгжин халдвартай хүмүүсийг хайж байгаа аж. Нуугдсан өвчтнүүдийг илрүүлэхийн тулд Сьерра-Леоне улсын Ерөнхийлөгч ирэгэдийг гэрээсээ гарахгүй байж байх арга хэмжээ авсан байна. Тус улсын өвчлөл буурахгүй байгаа нь иргэдийн мэдлэг дутмаг, амьдрах нөхцөл болон оршуулах зан үйлтэй нь холбоотой гэж үзсэн бөгөөд Эбола вирусийн халдвартай хүмүүсийг гэрт нь хайж илрүүлснээс хойш өвчлөгсдийн тоо улам бүр нэмэгдсэн байна.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )