АНУ болон Куба улс 50 жилийн өмнө Вашингтоны цуцласан дипломат харилцаагаа сэргээлээ. Энэхүү үйл явдал дэлхийн нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Барак Обама Хүйтэн дайны дайсныхаа эсрэг удаан хугацаанд баримталсан эдийн засгийн хоригуудаа цуцлах тухай яригдаж байна.
“Өнөөдөр АНУ Кубын ард түмэнтэй харилцах харилцаагаа өөрчлөх гэж байна. Бид хоёр үндэстний харилцаагаа хэвийн болгоно. Эдгээр өөрчлөлтийн хүрээнд бид америк болон куба иргэдэд шинэ боломжуудыг авчрах болно” хэмээн Барак Обама мэдэгджээ.
18 сарын турш хоёр улс нууц хэлэлцээ хиийсний үр дүнд Кубын Ерөнхийлөгч Раул Кастро хоёр орны хоригдлуудыг солилцож, элчин сайдын яамдуудыг нээж, худалдааны зарим хоригуудыг суллах саналыг Обамад утсаар мэдэгдсэн гэлээ.
Куба улс Америкийн нэг тагнуулч хоригдлыг буцаасан бол АНУ Кубын гурван тагнуулчийг сулласан байна. Эдгээр хүмүүс 16-20 жилийн хугацаанд хоригдсон төрийн чухал ажилтнууд байв.
Раул Кастро “Барак Обамагийн гаргасан энэхүү шийдвэр нь манай ард түмний хайр, хүндлэлийг хүлээж байна” хэмээн дэлхийн дахинд дипломат харилцаагаа сэргээснээ АНУ-тай зэрэг зарлажээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )