БНХАУ авлигын хэргээр баригдсан даргын хамтрагчид 20 жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Хятадын Төмөр замын дарга асан Лиу Жижунтай хамтран ажилласан бизнес эмэгтэй Динь Шумиайог түүнтэй үгсэн хуйвалдан хэргээр буруутгажээ. Динь Шумиайог буруутай хэмээн тогтоосон бөгөөд 20 жилийн ял оноож, 400 сая ам.долларын торгууль тавьсан байна. Түүнийг Төмөр замын сайд асан Лиу Жижунд 23 компанид холбогдсон 57 төмөр замын төслийг бий болгож, авлига авахад нь тусалсан хэмээн батласан байна. 58 настай эмэгтэйг Лиу Жижунд нийт 49 сая юаний авлига төлсөн болохыг тогтоосон гэжээ.

 БНХАУ-ын Дотоод шүүх Лиу Жижуныг 30 тэрбумын төслийг хууль бусаар эхлүүлсэн хэмээн өнгөрсөн долдугаар сард баривчилсан юм. Харин эмэгтэйг өнгөрсөн есдүгээр сард шалгаж эхэлсэн байна.

 Хятадын Дотоод шүүх эмэгтэйг мөн улс төрчдөд сексийн үйлчилгээ үзүүлж байсан хэмээн буруутгасан ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

 Хоёр жилийн өмнө Си Зиньпин төрийн тэргүүн болсноос хойш Коммунист намыг авлигачдаас цэвэрлэнэ хэмээн амласан бөгөөд авлигын хэрэгт холбогдсон, мөнгө угаасан улс төрчдийг баривчлах давлагаа эхлүүлсэн билээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тару(89.177.62.101) 2014 оны 12 сарын 18

Монголд шүүх цагдаа ингэж шудрага ажилдаг бол дээгүүрх ноходоос хүн үлдэхгүй шүү.Доод тал нь 20 жилийн ялтайдаа

0  |  0
eh(46.115.155.153) 2014 оны 12 сарын 18

ugaasaa hytadiin huuli changa manaih bas ene uivaagui uls torchidiig engej shuuh tsag udahgui gedegt naidaj bna torguuli ni hurtel 400 say gej bna zov ene bol manai uls ornoo gazriin baylagaa zarj avilaga avj baigaa ulsad ter bumaar ni torguuli onogduulah heregtei

0  |  0
Top