Сирид 200 гаруй хүний шинэхэн цогцсыг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Сирид 200 гаруй хүнийг бөөнөөр нь оршуулсан байсныг орон нутгийн иргэд илрүүлсэн тухай хүний эрхийн байгууллагууд мэдээллээ. Дэйир Эззор аймгийн оршин суугчид лхагва гарагт нийт 230 хүний цогцос олсон бөгөөд тэдгээрийг Иракын Исламын улс бүлэглэл хөнөөсөн хэмээн үзэж байна.

 Сирийн Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр цогцсуудын ихэнхи нь шайтат ургийн хүмүүс байсан гэжээ. Мөн хөнөөгдсөн хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд байсан бөгөөд тэднийг цаазалсан байсан хэмээн мэдэгдлээ.

 Дэйир Эззор аймгийн оршин суугчид өнгөрсөн зун өөрсдийгөө тунхагласан жихадууд болон босогчдыг нутгаасаа хөөн гаргасан аж. Тиймээс өшөө авсан хэрэг байж магадгүй хэмээн таамаглаж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top