Пакистаны Ерөнхий сайд террористуудыг эх орноосоо арчина гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Пакистаны Талибан бүлэглэл хүүхэд голдуу 162 хүнийг сургууль дээр нь буудан хөнөөсний дараа Ерөнхий сайд Наваз Шариф мэдэгдэл хийлээ. Тэрээр Пакистаны улс төрийн удирдагчид талибанчуудыг эх орноосоо арчиж хаяхаар шийдсэн хэмээн мэдэгджээ.

Наваз Шариф “Террористуудыг ялах хүртэл дайн үргэлжлэх болно. Сайн, муу талибан гэсэн ойлголт аль ч шатанд байх ёсгүй. Тэдний бүх гишүүдтэй төмөр гараар үзэлцэх хэрэгтэй. Манай лидерүүд ч үүнд санал нэгдсэн. Террористуудыг эх орныхоо хөрснөөс арчиж хаяна” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Аймшигт аллагын дараа Пакистаны улс төрийн намууд чуулган хийж энэхүү шийдвэрт хүрчээ. Гэхдээ чухам ямар төлөвлөгөөгөөр хэрхэн тэмцэх тухай дурдаагүй байна. Харин Дотоод хэргийн сайдаар удирдуулсан терроризмтай тэмцэх хороонд ирэх долоо хоногт багтаж санамж гаргаж өгнө гэжээ.

Лхагва гарагт Пакистаны Пешавар мужийн сургуульд тдолоон буутай террорист дайрч хүмүүсийг барьцаалсны дараа бөөнөөр нь буудан хөнөөсөн юм. Нийт 162 хүн амиа алдсаны 132 нь хүүхдүүд байсан бөгөөд ихэнхи нь 12-16 насны сурагчид байсан юм. Тус улсын түүхэн дэх хамгийн цуст өдөрт гашуудсан иргэдийн жагсаал үргэлжилсээр байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top