Камбож улсад ДОХ-оор өвчлөх явдал үндэсний хэмжээний аюул болжээ. Тус улсын баруун хойд хэсгийн Баттамбанг дүүргийн жижиг сууринд өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын шинжилгээ өгсөн хүмүүсийн 100 гаруй нь эерэг үзүүлэлттэй гарчээ. Халдварлагсдын дунд 19 хүүхэд байсан тухай Камбожийн холбогдох албаныхан мэдээлсэн байна. Эдгээр хүүхдүүдийн дунд 15-аас доош насныхан хүртэл байжээ.
Үндэсний ДОХ-той тэмцэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Тенг Кунтигийн мэдээлснээр Рока сууринд 106 хүн ДОХ-ээр өвчилсөн нь тогтоогдсон байна. Тус сууринд ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг энэ сарын наймны өдрөөс хойш явуулж, иргэдийг сайн дурын шинжилгээнд хамруулсны үр дүн имй гарсан гэлээ.
“Одоо хүртэл бид энэ тоог шинэчилсээр байна” хэмээн Тенг Кутни хэлжээ. Энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш Эрүүл мэндийн яамнаас орон нутгуудад ДОХ-ын шинжилгээ өгөхийг уриалсан үйл ажиллагааг эрчимжүүлэх болсон байна.
Камбож улс дарангуйлагч Кхмер Роужийг унагааснаас хойш ДОХ-той хүчтэй тэмцэж байгаа юм. Ерөнхий сайд Хун Сен ДОХ-ын бүх шинэ тохиолдлыг 2020 он гэхэд зогсооно хэмэн амласан билээ.
НҮБ-ийн мэдээлснээр Камбожид нийт 75 мянган ДОХ-оор өвчилсөн хүн амьдарч байна. Тэдгээрийн 5000 орчим нь 15-аас доош насны хүүхдүүд аж.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )