Европын Дээд шүүх хэт таргалалттай хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй хүн хэмээн тооцохоор болжээ. Ингэснээр хэт тарган хүмүүс ажлын байран дээр ялгаварлагдан гадуурхагдах үзэгдлээс Европын холбооны хуулийн дагуу хамгаалагдах боломжтой хэмээн үзсэн байна.
Энэхүү шийдвэрийг Данийн шүүхийн тухай гомдол ирсний дараа буюу лхагва гарагт гаргажээ. Карстен Калтофт гэдэг иргэн Данийн орон нутгийн шүүхийн газрын тухай тус холбоонд гомдол мэдүүлсэн байна. Хэзээ ч 160 кг-аас бага жинтэй байгаагүй эрэгтэйг ажлаас нь халахдаа хэт таргалалтын улмаас хэмээн тайлбарлажээ. Энэ бол хүнийг ялгаварлан гадуурхах үзэл байсан ч Данийн орон нутгийн шүүх хэргийг хэргэсэхгүй гэсний улмаас эрэгтэй дээд шүүхэд хандсан байна.
Хэт таргалалттай хүнийг ажлын байр дээр ялгаварлан гадуурхаж болохгүй ч хөдөлмөрийн бүтээмж мууддаг нь нууц биш учраас хөгжлийн бэрхшээлтэй хүнд тооцон хандах нь зүйтэй хэмээн Европийн холбооны Шударга ёсны шүүх үзжээ.
Энэ тухай заалтыг Ялгаварлан гадуурхахын эсрэг хуульд зааж өгөхөөр болсон байна.
ДЭМБ-ын мэдээлснээр 2008 онд Европын нийт эмэгтэйчүүдийн 23, эрчүүдийн 20 хувь нь хэт таргалалттай хүмүүс байжээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )