Ерөнхий Ассемблэй Хойд Солонгосыг Олон улсын гэмт хэргийн шүүхэд дуудахыг дэмжив

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

НҮБ-ын Ерөнхий Ассемблэй Хойд Солонгосыг Олон улсын гэмт хэргийн шүүхэд дуудах ёстой хэмээн мэдэгджээ. НҮБ-ын шалгах багийнхан тус улсыг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг хэмээн буруутгасаны дараа уг асуудалд санал хураасан байна.

НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн орнууд Пхеньяныг гэмт хэргийн шүүхэд дуудах эсэх дээр өчигдөр санал хураажээ. Энэхүү үйл ажиллагааг 116  улс дэмжиж, 20 улс татгалзсан бол 53 улс санал өгөхөөс түтгэлзсэн байна. Тиймээс олонхи улс орон Хойд Солонгосыг Олон улсын гэмт хэргийн шүүхэд дуудахыг дэмжсэн тухай мэдээлжээ.

НҮБ-ын Шалгалтын комисс Хойд Солонгост ажиллагаа явуулсны эцэст өнгөрсөн сард тайлангаа гаргасан бөгөөд хүнийг дэс дараатайгаар тамлах, өлсгөлөн байлгах, хөнөөх зэрэг өргөн хүрээнд хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна хэмээн дүгнэсний дараа ийнхүү санал хураахад хүрсэн байна.

НҮБ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын асуудлыг даваа гарагт хэлэлцэж шийдвэрлэх аж. Харин дээрх гомдлыг тус улсын олон мянган иргэн эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.70.46.204) 2014 оны 12 сарын 20

Iljig modon xudargandaa durtai gj...

0  |  0
Top