Рублийн ханш огцом унаж, эдийн засаг нь хямарсаар байгаа ч Оросын ард түмэн удирдагчаа дэмжсэн хэвээр байгаа тухай АП агентлаг мэдээллээ.
"Ассошиэтэд пресс" агентлаг Олон нийтийн асуудлын судалгааны төвтэй хамтран явуулсан санал асуулгаар Ерөнхийлөгч Путины рейтинг 80 хувьтай гарчээ. Үүнээс гадна Оросын хамгийн бие даасан судалгааны агентлаг гэгддэг Левада төвийн явуулсан санал асуулгад оролцогчдын 74 хувь нь Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна.
Путин ханшийн уналт, эдийн засгийн доройтлын шалтгаан биш, харин шийдэх гарц нь хэмээн олон нийтэд харагдаж буй бололтой гэж барууны ажиглагчид үзэж байна. Мөн Эдийн засгийн ийм хүнд үед ч Путины рейтинг буухгүй байгаа нь өнгөрсөн онд Крымийг Украйнаас салан тусгаарлахад тусалж, тэндэхийн орос иргэдийг “аварсан” явдлыг оросууд удирдагчийнх нь баатарлаг гавьяа хэмээн хүлээн авч, Орос орон одоо ч хүчирхэг хэвээр гэдгийг харуулж, ялалтын мэдрэмж төрүүлсэнтэй нь холбоотой гэжээ.
Харин улстөрчид судалгааны дүнтэй санал нийлэхгүй байна. Путины рейтинг унаж, сөрөг хүчний намыг дэмжигчдийн тоо огцом өснө хэмээн найдаж буйгаа ОХУ-ын Ерөнхий сайд асан М.Касьянов мэдэгджээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Өлсөөд ирэхээрээ тэнэг Оросууд ходоодоороо ойлгоноо гайгүй. Крымийн иргэд Оростой нэгдэхээрээ амьдрал сайжирч цалин мөнгө нэмэгдэнэ гэсэн биш бүр дордож хүний тооноос хасагдаж доошоогоо орж байна даа Одоо Крымийн иргэн гадагшаа хаашаагаа ч явах эрхгүй хэн ч хүлээн зөвшөөрөхгүй бизнес нь ч зогсчихсон юмны үнэ нь хаданд гарчихсан аралдаа хашигдчихсан ус цахилгаангүй баларсан газар болсон байна лээ хохь нь улсаа ходоогоороо сонгож урвасан новшнууд