ОХУ-ын Ерөнхийлөгч Путин жил болгон Оросын болон бусад орны сэтгүүлчидтэй уулзан асуултад нь хариулдаг. Энэ жил болсон уулзалтад 1200 сэтгүүлч оролцож 190 минутын турш В.Путинтай ярилцсан байна.
Сэтгүүлчид түүнээс эдийн засгийн уналтын талаар асуухад Путин ингэж хариулсан байна. “Одоогийн нөхцөл байдлаас гарч, цаашид өсч, нэмэх рүү орох нь гарцаагүй зүйл. Эдийн засаг өснө, манай эдийн засаг одоогийн байдлаас гарна. Хэдий хугацаа шаардагдах вэ гэж үү? Нөхцөл байдал хамгийн таагүй байдлаар өрнөхөд л миний бодлоор хоёр жил орчим шаардагдагдана. Одоогийн нөхцөл байдлыг юуны өмнө гадны хүчин зүйл бий болгосон. Гэхдээ бид өөрсдөө ч хийхээр төлөвлөж, ярьж байсан зүйлээс олныг хийгээгүй, өмнөх 20 жилийн туршид эдийн засгаа олон эх үүсвэртэй болгох талаар юм хийгээгүй гэдгийг бодолцож байгаа. Одоо илүү сайн ажиллах хэрэгтэй, гадаад нөхцөл байдал нь биднийг илүү үр ашигтай болох, хөгжлийн инновацийн зам руу шилжихэд тулгаж байна. Газрын тосны үнийн уналттай холбоотой хямрал нь аж үйлдвэрлэлийн бизнесийг хөгжүүлэх таатай нөхцөл бий болгох, эдийн засгийн олон эх үүсвэртэй болгоход тус болно” хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл ( 0 )