Одоогоос гурван жилийн тэртээ Хойд Солонгосын их удидагч Ким Чен Ир таалал төгсөж, орон даяар гашуудал зарласан нь өчигдөр дуусгавар болжээ. Энэ ёслолын арга хэмжээнд тус улсын нам, цэргийн хэдэн арван мянган эрх мэдэлтэн оролцсон байна. Энэ үеэр Умард Солонгосын залуу удирдагч “Бид агуу удирдагч Ким Чен Ирийн зааснаар нэгдмэл, хөгжин цэцэглэж буй Солонгос орныг байгуулах зорилтдоо хүрэх болно” гэжээ.
Тус улсын телевизээр түүний Ким Ир Сен, Ким Чен Ир нарын занданшуулсан цогцсыг хадгалж буй Нарны ордны дэргэд бага зэрэг доголон алхаж явааг харуулсан байна. Ёслолын арга хэмжээний үеэр телевизийн хөтлөгч “Бид агуу эцэг генералыг хараад гашуудаж байна” гээд өмнөх удирдагчийн цөмийн зэвсэг боловсруулсан гавьяаг магтжээ.
Гашуудал тайлах өдөр Умард Солонгост орон даяар үд дундын үед галт тэрэг, усан онгоц, автомашинуудын дуут дохиог өгч, гурван минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлсэн аж. Телевизээр зах хязгаар нь харагдахгүй олон мянган хүн удирдагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр дараалан зогсож, өндөр их удирдагчдынхаа 22 метр хөшөөнд цэцэг өргөж буйг харуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )