Пакистан халдлагын дараа террористуудыг цаазлав

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 21

Хэдхэн хоногийн өмнө Пакистаны Пешавар хотын сургуульд Талибаны зэвсэгт босогчид террорист халдлага хийсний улмаас ихэнхи нь хүүхдээс бүрдсэн 141 хүн амиа алдсан билээ. Үүнээс үүдэн Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф улс оронд гурван өдрийн гашуудал зарлаж, террористуудыг нухчин дарах амлалт өгсөн юм.

Тэгвэл саяхан өөр алан хядах үйл ажиллагаанд буруутгагдсан хоёр дайчныг шүүх ажиллагаа явагдаж өндөрлөсөн бөгөөд шүүхээс тэдэнд цаазаар авах ял оноосон  байна. Энэ нь саяхан Пешаварт гарсан халдлагатай шууд хамааралтай хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Пакистан улс хамгийн сүүлд 2008 онд цаазын ялыг гүйцэтгэж байжээ. 

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top