Ханхүү Харригаас жирэмсэн болсон гэх бүсгүй шуугиан дэгдээж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Нэгэн бүсгүй Британийн ханхүүгээс жирэмсэн болсон хэмээн твиттер хуудаснаа жиргэсэн байна. Тэрбээр энэ тухайгаа “Бид өнгөрсөн сар Лондон хотноо байрлах “Candy” гэх шөнийн клубт танилцаж, хамтдаа ууж, оройжингоо ирээдүйнхээ тухай ярилцсан. Тэр үед ханхуу надтай хуримаа хийхийг хүссэн. Би ханхүү бус Харрид үнэн сэтгэлээсээ дурласан. Ханхүү хүүтэй эсвэл охинтой болсон. Би ханхүүгээс жирэмсэн болчихлоо. Харри надтай гэрлээч" хэмээжээ. Харин энэхүү мэдээллийг Английн хатан хааны ордноос ханхүүгийн нэр хүндийг унагаах гэж зориудаар тараасан худал цуурхал хэмээсэн байна. Харин “Candy” шөнийн клубийн ажилтан өнгөрсөн сарын 12-нд ханхүү манай клубээр үйлчлүүлсэн. Гэхдээ ямар ч бүсгүйтэй уулзаагүй хэмээсэн байна.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top