Умард Солонгост цөөн тооны дээд албан тушаалын хүмүүс интернэт хэрэглэх эрхтэй байдаг байна. Тэгвэл тус улсын интернэт сүлжээ томоохон халдлагад өртөж холболт нь тасарсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Sony-гийн халдлагатай холбоотой хэн нэг нь хариу үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм. Тус улс нийт 1024 IP хаяг ашигладаг бөгөөд бүх урсгал нь Хятадаар дамждаг аж. Шинж тэмдэг нь DDoS (Distributed Denial of Service) төрлийн довтолгоо байгаа бөгөөд энэ нь интернэтийн гарцыг нь хиймэл ачааллаар дүүргэж интернэтэд холбогдох аргагүй болгодог юм.
Сэтгэгдэл ( 0 )