Нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан гурван жилийн хорих ял авчээ. Учир нь тэрээр өнгөрсөн наймдугаар сард хар тамхи хэрэглэсэн, борлуулсан хэргээр Бээжингийн цагдаа нарт баригдсан юм. Харин түүнтэй хамт баригдсан Тайванийн уран бүтээлч Кай Ког хоёр жилийн ялаар шийтгэсэн байна. Энэ хэргээс болж Жэки Чаны гэрийн гадаа олон зуун хүн дүргүйцлээ илэрхийлж өндөг, улаан лооль гэх мэт зүйлийг шидсэн байна. Мөн түүнийг хүүгээ эрх чөлөөтэй болгохын тулд алдар нэр, мөнгөө ашигласан ч үр дүнд хүрсэнгүй хэмээн “Синьхуа” агентлэг мэдээлжээ. Хүүгээ хар тамхины хэрэгт холбогдсоны дараа Жэки тодорхойгүй хугацаагаар уран бүтээлээсээ завсарлага авч Хонконг руу явжээ.
Д.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
Muu huu etsgiigee zovooj baina da huurhii.