Арабын хувьсгалыг анхлан эхлүүлсэн Тунис анх удаа чөлөөт сонгууль хийж, төрийн тэргүүнээ сонголоо. Сонгогчдын 55.5 хувийн саналаар нэр дэвшигч Бежи Кайд Эссебси улсынхаа анхны чөлөөт сонгуульд ялалт байгуулжээ. 88 настай шинэ Ерөнхийлөгчийн ялалтын баярыг дэмжигчид нь Тунисын төв талбайд тэмдэглэцгээжээ. Өрсөлдөгч нь ийнхүү ялалтаа зарласан ч Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Монсеф Марзукигийн талынхан ялагдлаа тийм ч амар хүлээн зөвшөөрсөнгүй. М.Марзукигийн хэвлэлийн төлөөлөгч өрсөлдөгч талын ялалтын тухай мэдээ үндэслэлгүй хэмээн мэдэгджээ. Ямартай ч хоёр нэр дэвшигчийн саналын хувь маш ойр байсан аж.
Сонгуульд ялсан Бежи Кайд Эссебси нь хувьсгалт хөдөлгөөнөөр суудлаасаа унасан Ерөнхийлөгч Бен Алигийн үед ч, түүний дараах удирдагч Хабиб Бургуйбагийн үед ч төрийн өндөр албанд ажиллаж байсан нэгэн бөгөөд улсынхаа хамгийн баян чинээлэг эргийн бүс нутагт нэр хүндтэй, нөлөө ихтэй гэнэ. Харин түүний өрсөлдөгч, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Марзукигийн хувьд Бен Алигийн үед цөлөгдөж байсан, хүний эрхийн идэвхтэн тэмцэгч юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )