Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унаар толгойлуулсан БНАСАУ-ын Үндэсний бталан хамгаалах хороо АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн байна гэж мэдэгдлээ. Хойд Солонгосын сайтад “АНУ-ыг БНАСАУ терроризмын хар ангал гэж үзэж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг манай улсаас кибер дайралт хийлээ гэж хэлснийх нь төлөө буруутгаж байна” хэмээн бичжээ.
Үүний өмнө БНАСАУ-д хүний эрхийг зөрчиж байна гэснийх нь төлөө тус улс манайд халдахаар заналхийллээ хэмээн АНУ руу цөмийн цохилт өгөхөд бэлэн хэмээн Гадаад хэргийн яам нь мэдэгдэж байсан юм.
АНУ-ын тэргүүн Барак Обама саяхан Умард Солонгосыг терроризмын санхүүжүүлдэг орны жагсаалтад эргүүлэн оруулж болох юм гэж хэлсэн юм. 1987 онд Өмнөд Солонгосын Korean Airlines компанийн нисэх онгоцны сүйрлийн дараагаар БНАСАУ-ыг энэ жагсаалтад оруулаад байсан ч зургаан жилийн өмнө 2008 онд АНУ тус улсыг энэ жагсаалтаас хассан юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )