Австралийн Кэрнс хотын захын дүүрэгт оршин суудаг Мерсэн Варриа хэмээх 37 настай эмэгтэй найман хүүхэд хөнөөсөн хэргээр баривчлагдан, олныг цочирдууллаа. Хохирогч хүүхдийн долоо нь түүний төрсөн хүүхэд бөгөөд нэг нь зээ дүү нь байжээ.
Цагдаагийнхан ноцтой гэмтэл авсан эмэгтэй байна гэсэн дуудлагаар гэрт нь очиход нас барсан хүүхдүүдийн цогцос угтсан байна. Харин сэжигтэн өөрөө цээжиндээ хутгалуулсан шархтай хэвтэж байжээ.
Тэрээр одоо эмнэлэгт хэвтэж буй учир урьчилсан шатны шүүх хуралд оролцож чадаагүй аж. Түүнийг сэтгэцийн эмгэг өвчтэй байж болзошгүй хэмээн өмгөөлөгч нь үзэж байгаа ч шүүхээс энэ нөхцлийг нь харгалзан үзэхгүй бололтой. Хохирогчид 2-14 насны дөрвөн охин, дөрвөн хүү байсан гэнэ. Ийнхүү төрсөн үрээ хөнөөсөн эхийн тухай мэдээ дөнгөж өнгөрсөн долоо хоногт Сидней дэх кафены барьцааны хэргээс болж сэтгэл нь тавгүйтсэн австраличуудад бас л цочир мэдээ боллоо.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Aimaariin alah bsiin bol yah gej turuulsiin boldoo