Украйн төвийг сахисан статусаа халлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Украйны парламент өчигдөр үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслөөр Украйн улс төвийг сахисан байр сууриа халсан байна. Эрх баригчид нь энэхүү шийдвэрээ НАТО-д элсэж, тусламжийг нь өргөнөөр авах зорилготой хэмээн тайлбарлажээ.

Парламентын гишүүд хуулийн төслийг 303:9-ийн харьцаагаар баталсан байна. Хуулийг дэмжигчид Украйнд явуулж буй Оросын түрэмгий бодлого, өнгөрсөн гуравдугаар сард Крымийг автономит улс болгосон болон зүүн Украйн дахь Оросыг дэмжигч салан тусгаарлагчдад барих шударга алхам хэмээн үзэж байна. Харин дэмжээгүй гишүүд энэхүү хууль нь Москватай хурцадмал харилцааг улам гүнзгийрүүлнэ хэмээн болгоомжилсноо илэрхийлсэн байна.

Хуулийн төлсийн танилцуулсан ерөнхий сайд асан Юлия Тимошенко энэ бол өнөөгийн нөхцөлд Украйнд хамгийн хэрэгтэй шийдвэр гэдгийг онцолжээ.

Төвийг сахисан статус нь олон улсын цэргийн нийгэмлэгт орохгүй бөгөөд олон улсын дайнд үүрэг хариуцлага хүлээхгүй гэдгийг илтгэдэг аж. Украйн ирэх долоо хоногт НАТО-д элсэх өргөдлөө өгнө хэмээн олон улсын аижглагчид таамаглаж байна. Киев НАТО-гийн гишүүн болох сонирхолтой байгаагаа өнгөрсөн наймдугаар сард илэрхийлж байсан юм. 

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top