АНУ-ын эдийн засаг сүүлийн 10 жилд байгаагүйгээр өсөв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

АНУ-ын эдийн засаг сүүлийн арван жилд байгаагүйгээр өссөн тухай барууны хэвлэлүүд мэдээллээ. АНУ-ын Худалдааны яам эдийн засгийн өсөлт нь сүүлийн 11 жилд байгаагүй хамгийн хурдтай хэмнэлд орсныг өчигдөр онцолсон байна.

Яамны мэдээлснээр энэ оны гуравдугаар улиралд буюу 7-9 дүгээр сард АНУ-ын эдийн засаг нийтдээ таван хувиар өссөн байна. Энэ улиралд хэрэглэгчдийн зарцуулалт болон бизнесийн хөрөнгө оруулалтууд ихээр нэмэгдсэнийг онцолжээ. Хэрэглэгчдийн зарцуулалт 10 жилийн өмнөхөөс хойш хамгийн ихээр өссөн бол бизнесийн хөрөнгө оруулалт 1.8 хувиас 8.9 хувь хүртэл өссөн гэжээ.

Мөн тайланд АНУ-ын эдийн засаг эрчимтэй өссөнөөр дэлхийн бусад орнуудын эдийн засгийн өсөлт удааширсан хэмээн бичжээ. “Бусад орнуудын эдийн засагт оч хэрэгтэй байхад манай орны эдийн засаг цилиндрт шатаж байна” хэмээн Мүүди Аналитиксийн ахлах эдийн засагч Райн Свит ярьжээ.

Эдийн засаг өссөн өөр нэгэн шалтгааныг инфляцийг бууруулсан эрчим хүчний үнийн уналттай холбон тайлбарлаж байна. Шатахууны үнэ түүхэнд байгаагүйгээр буюу 88 өдрийн турш унаснаар америкчууд бензинээс танасан мөнгөө машин, хувцас болон бусад хэрэглээгээ өсгөхөд зарцуулсан гэжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top