“Air China” 60 ширхэг онгоц худалдан авна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Хятадын үндэсний агаарын тээврийн “Air China” компани 60 ширхэг "Боинг 737" онгоц худалдаж авах зургаан тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан байна. Эдгээр онгоцыг 2016-2020 оны хооронд нийлүүлэх юм байна.

Гэрээний хүрээнд онгоц үйлдвэрлэгч компани "Боинг 737" онгоцны дараагийн загвар болох түлшний хэмнэлттэй  "737 MAX" онгоцыг нийлүүлэх гэнэ. Үүний зэрэгцээ өнгөрсөн есдүгээр сард Хятад улс “747-8” хэмээх шинээр гарсан тээвэрлэгч онгоцноос долоон ширхэгийг худалдан авч байжээ.

Сүүлийн жилүүдэд хятад иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, орлого нэмэгдэх болсонтой холбоотойгоор тус улсад дотоодын агаарын нислэгийн зах зээлд эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Тиймээс Хятад улс ирэх 20 жилд дотоодын иргэний агаарын тээврийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахын тулд 6000 онгоцтой болох шаардлагатай гэсэн зорилтыг тавиад байгаа билээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.249.81.205) 2014 оны 12 сарын 25

Hamgiin hotsordog hamgiin butehgui airline

0  |  0
Top