Сирийн дайнд 300 соёлын өв сүйджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Сирийн иргэний дайны уршгаар олон зуун соёлын өв сүйдсэн тухай НҮБ мэдээллээ. Өчигдөр ЮНЕСКО-гийн мэдээлснээр дайн 290 соёлын өвд нөлөөлсөн байна. Эдгээрийн 24 нь эвдэрч сүйдсэн, 104 нь ихээр эвдэрсэн, 85 нь дунд зэрэг эвдэрлтэй,  77 нь засч болохуйц эвдрэлтэй хэмээн дүгнэжээ.

“Сири улс нь эртний хот суурин газрууд, дэлхийд алдартай исламын сүм болон загалмайтны шилтгээн зэрэг тоолж баршгүй үнэ цэнэтэй эрдэнэсээ дайны хөлд үржээ” хэмээн тайланд тэмдэглэжээ. Тухайлбал, Алеппо хот дахь худалдааны төв нь 7000 жилийн өмнө харьяалагдах байгууламж байсан бөгөөд Ерөнхийлөгч Башар Ал Ассад болон түүнийг эсэргүүцэгчдийн дайнд устсан байна. Мөн дэлхийн хамгийн том түүхийн зах гэгддэг Ал Мадина ихээр гэмтэж сүйджээ.

Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Сирийн зургаан хөшөө дурсгал бичигдсэн байдаг юм. Эдгээрт Дамаскийн  хуучин хот, Халебе хотын хуучин дүүрэг, Пальмирийн археологийн өв дурсгал, Босре дахь хуучин хот, Крак-де-Шевелье дэх цайз болон Калъат-Салах-ад-Динийн Саладиний цайз бэхлэлт зэрэг эрт дээр үеийн тосгод багтдаг байсан ч одоо ихэнхи нь сүйдсэн байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова соёлын дурсгалт өвийг  хамгаалахыг Сирийн дайтаж байгаа талуудад уриалж байсан юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top