Хагалгааны үеэр сельфи хийсэн эмч нарт хариуцлага тооцов

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Хятадын баруун хойд Шаньси мужийн эмнэлгийн хагалгааны багийнханд хариуцлага тооцохоор болжээ. Тэдгээр эмч нар хагалгааны үеэр сельфи хийснийхээ төлөө хатуу шийтгүүлэх болсон байна. Хэдий хагалгаа дууссан дараа зургийг дарсан ч цаана нь өвчтөн ухаан ороогүй байсан нь шүүмжлэх шалтгаан болжээ.

Хятадын фэйсбүүк гэгддэг Сина Вэйбод энэ зураг ихээхэн маргаан дагуулсны дараа эмч нарыг шийтгэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Мэс заслын сельфи гэх үгийг хаштаг оруулан бичсэн олон сая зурвас өнгөрсөн наймдугаар сард болсон үйл явдлыг дөрвөн сарын дараа сэргээхэд хүргэсэн байна.

Орон нутгийн Эрүүл мэндийн яамнаас хэрэг явдал гарсан хувийн эмнэлгийн гурван ахлах эмчид захиргааны хариуцлага тооцсон байна. Харин зураг дээр байсан бусад эмч нарыг гурван сарын хөдөлмөрийн хөлсөөр торгожээ. Мөн эмнэлгийн зүгээс олон нийтээс уучлал гуйхыг шаардсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top