Фэйсбүүкийн хамгийн хөгшин хэрэглэгч нас барсан байна. Тэрбээр 1900 онд төрсөн бөгөөд 114 настай байжээ. Анна Стоер анх 113 насандаа анх Фэйсбүүк хаяг нээж идэвхитэй хэрэглэгч болж видео чаат болон гүүглийн хайлтын систем, и-мэйл ашиглаж сурсан байна. Түүний төрсөн он Фэйсбүүкд байгаагүй учир Марк Зукерберг рүү захидал бичжээ. Тэрээр захидалдаа төрсөн оныг нь Фэйсбүүкийн сонголтод оруулж өгөх тухай дурдсан бөгөөд захидлынхаа төгсгөлд “Би амьд байсаар л байна” хэмээн бичсэн байна. Харин "Фэйсбүүк" компаниас түүний 114 насны төрсөн өдрөөр 114 ширхэг баглаа цэцэг явуулжээ.
Д.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )