Хонконгийн жагсагчдыг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Хонконгийн цагдаа нар өчигдөр гол замуудыг хаасан жагсагчдаас 12-ыг нь баривчилсан байна. Ардчилсан сонгуулийн төлөөх жагсагчид Монг Кок дүүрэгт дахин цугласан бөгөөд замуудыг хаасны улмаас цагдаа нартай шөнөжин мөргөлджээ. Олон сарын турш тэмцсэн жагсагчдын хуаранг өнгөрсөн долоо хоногт буулгаснаас хойш анх удаа ийм том хэмжээний жагсаал дахин болсон байна.

Цагдаа нар жагсагчдыг тараахийн тулд чинжүү цацаж, бороохой ашигласан бөгөөд өөрсдөд нь халдсан хүмүүсийг баривчилжээ. Ажиллагааны үеэр хоёр албан хаагч шархадсан хэмээн албаныхан мэдээлжээ. Цагдаа нар эхлээд жагсагчдыг тайван тарахыг уриалж олон удаа сануулга өгсөн ч жагсагчид үл тоомсорлон дайрч эхэлсэн хэмээн тус газрын мэдэгдэлд бичсэн байна.

Олон мянган хонконгчууд 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг Хятадын оролцоогүйгээр сонгохыг шаардан жагссан ч төдийлөн үр дүнд хүрээгүй бөгөөд Хонконгийн жагсагчдын хуаранг энэ сарын 12-ны өдөр буулгасан юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top