Энэ долоо хоногт Энэтхэгийн Ассам муж улсын босогчид 75 хүний амийг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл тус улсын арми алан хядагчдыг дарахаар нисдэг тэрэг бүхий цэргүүдээ хөдөлгөж эхэлсэн байна.
Армийн эх сурвалжийн мэдээлснээр цэргүүд босогчдыг ойгоор нэгжин хөөж байгаа бөгөөд тэд Бутан болон хил залгаа Энэтхэгийн Аруначал Прадеш аймаг руу зугтахыг оролдож байгаа гэлээ. Дээрх газрууд нь өтгөн ойтой тул тэднийг хил гаргахгүй байхыг зорьж 5000 цэргийн нэмэлт хүч дуудан ажиллаж байна.
Хэрэгтнүүдийг Бодоланд дахь Үндэсний ардчилсан фронтын аль нэгэн фракцын тэмцэгчид хэмэн сэжиглэж байгаа юм. Тэд өнгөрсөн мягмар гарагт дөрвөн тосгонд дайрч иргэдийг хөнөөсний тал нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан юм. Энэхүү хэргийн дараа ойролцоох нутгийн 2000 хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
Халдагч этгээдүүд эрх баригчдыг Бодоландын эрдэс баялгийг хэт ашиглаж, гадны иргэдийг суурьшуулсан хэмээн буруутгадаг аж.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )