Apple ОХУ-д интернэт худалдаагаа дахин эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 27

Apple компани ОХУ-ын хэмжээнд онлайн худалдаа хийхээ түр зогсоогоод байсан ч өнгөрсөн даваа гарагт дахин ажиллуулж эхэлжээ. Тус компани iPhone ухаалаг утасныхаа үнийг 30 хувиар нэмж, шинэ үнэ тогтоосон байна. 16GB-н iPhone 6 ухаалаг гар утас нь 970 ам.доллараар худалдаанд гарахаар болсон байна. Харин долоо хоногийн өмнө энэхүү утас 719 ам.доллараар зарагдаж байжээ. Түүнчлэн 128GB-ын iPhone 6-ийн үнэ 953 доллараас 1,259 доллар болон нэмэгдсэн байна.

 Рублийн ханш унаж, ОХУ-ын эдийн засаг унасны улмаас Appleэнэ сарын 16-наас ОХУ-д интернэт худалдаагаа зогсоогоод байсан юм. Apple өнгөрсөн 11-р сарын сүүлээр мөн адил ОХУ дахь онлайн худалдаагаа түр зогсоон, эргүүлэн ажиллуулж эхлэхдээ бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top