Украины хэлэлцээр бүтэлгүйтэв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 27

Беларусийн нийслэл Минск хотод пүрэв гарагт зүүн Украин дахь хямралтай холбоотой хэлэлцээр өрнөжээ. Уг уулзалтад зүүн Украины салан тусгаарлагчдын төлөөлөл, Украин болон ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл тус тус оролцсон байна.

Энэхүү уулзалтаар Украины арми болон салан тусгаарлагчид зүүн бүс нутгаас их буу, танк зэрэг хүнд зэр зэвсгээ татах, мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх үйл явцыг хөнгөвчлөх зэрэг асуудлууд хөндөгджээ. Харамсалтай нь пүрэв гарагийн уулзалтаар талууд тодорхой үр дүнд хүрч чадаагүй байна.

Тиймээс гурван талт яриа хэлэлцээрийн дараагийн уулзалтыг баасан гарагт зохион байгуулахаар болоод байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top