Донетцскийн удирдлагууд хүүхдүүдэд бэлэг өгөхийг зөвшөөрсөнгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 28

Украины “Эмэгтэйчүүдийн холбоо”-ны Луганск мужийн хүүхдүүдэд зул сарын бэлэг тараажээ. Тэд “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгчдөд бэлгээ хүлээлгэн өгсөн байна. Төлөөлөгчид өчигдөр 18.00 цагийн үед Луганскийн хүүхдүүдэд  5000 мянган бэлгийг тараасан байна. Луганск мужид зул сарын уур амьсгал огтхон ч байхгүй, дүнсгэр, уйтгартай байсан гэж “Улаан Загалмай” нийгэмлэгийн төлөөлөгч Катрина ярьжээ. Тэрбээр “Луганскийн оршин суугчдыг хараад сэтгэл минь их өвдлөө. Бүх хүмүүсийн харцанд уйтгар гуниг” гэсэн байна.

Төлөөлөгчид салан тусгаарлагчдад хамгийн эхэнд эзлэгдсэн Донецк мужийн хүүхдүүдэд бэлэг тараахыг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Катрина “Зул сараар хүүхэд бүхэн баярлах ёстой. Донецкийн удирдлагуудад хүүхдийг хайрлах сэтгэл байгаа  гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөрөн(112.72.13.31) 2014 оны 12 сарын 28

Гадаад мэдээний редактороороо ямар донгио юм олоод авчихсан юм. Донецк гээд биччихэж чаддаггүй, орос хэлээрээ гайхуулаад алга боллоо.

0  |  0
Top