Их Британийн хатан хаан II Элизабетийг энэ зул сарын баяраар эрх мэдлээ дараагийн угсаа залгамжлагчдаа шилжүүлэн өгнө гэх мэдээлэл цацагдаад байсан юм. Тэрбээр өчигдөр гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар Лондон хотод байрлах зул сарын талбайд зочилж, ард түмэнтэйгээ мэндчилжээ. Тэнд цугларсан хүмүүс болон хэвлэлийнхэн Хатан хааныг дараагийн угсаа залгамжлагчаа нэрлэнэ хэмээн амьсгаа даран хүлээсэн ч бүтсэнгүй. Хатан хаан дараагийн хааны нэрийг бус “Британичууддаа зул сарын баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай” гэж хэлээд, нөхөр Филипийн хамтаар ордон руугаа явжээ.
Британийн “Daily mail” сонинд “Хатан хаан амласандаа хүрсэнгүй” гэсэн бол “Hello London” сонин “Ханхүү Чарльз хэзээ ч хаан болохгүй” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )