Индонез улсын Сурабая хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Сингапурыг зорьсон онгоц холбоо тасраад байгаа тухай Азийн агаарын тээврийн хяналт холбооноос мэдээллээ. Индонезийн Тээврийн яамны төлөөлөгч Хади Мустофагийн мэдээлснээр QZ 8501 нислэгийн дугаартай онгоц хамгийн сүүлд Жакартагийн агаарын хөдөлгөөн удирдах цамхагтай 06:17 цагт холбоо тогтоосноос хойш сураггүй болоод байгаа гэнэ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр онгоцонд нийт 161 хүн зорчиж яваа бөгөөд тэдний зургаа нь хөлгийн багийн гишүүд мөн 155 зорчигчийн 138 нь том хүн, 16 хүүхэд байсан аж. Мөн онгоц холбоо тасрахаас өмнөхөн хэвийн бус чиглэлд нисэж байсан гэж Тээврийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
БОЛЬЁ ОО