ОХУ-ын Төв банк энэ сарын 25-ны өдөр мэдээлснээр, Оросын гадаад валютын нөөц 15 тэрбум 700 сая ам доллараар багасч, 398 тэрбум 900 сая ам долларт хүрчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд Оросын гадаад валютын нөөц анх удаа 400 тэрбум ам доллараас бага болсон тохиолдол юм байна.
Оросын гадаад валютын нөөцөд гадаад валют, шижир алт, Олон улсын валютын сангийн байгууллагын нөөц, SDR хэмээх зохиомол мөнгөн нэгж зэрэг багтдаг аж. 2008 оны наймдугаар сард Оросын гадаад валютын нөөц 598 тэрбум ам доллар байсан бол энэ оны эхэнд 509 тэрбум 595 сая ам доллар байжээ. Ийнхүү нөөц багасч байгаа нь барууны орнуудын хориг, хөрөнгөө татсан, нефтийн үнэ буурсан, рублийн ханш унасан зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан гэж шинжээчид үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )