“Ярилцлага” киног дэлхий дахин сонирхож үзжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 29

“Sony pictures” компанийн зохион бүтээсэн Хойд Солонгосын тухай инээдмийн кино Вашингтон болон Пхеньяны дунд хакерийн асуудлыг бий болгосон. Тэгвэл уг “Ярилцлага” кино дөрөвхөн хоногийн дотор цахим ертөнцөөр хамгийн олон удаа үзсэн киногоор шалгараад байна. “BBC” агентлагийн мэдээлснээр киног арванхоёрдугаар сарын 27-нд онлайнаар цацсанаас хойш нийтдээ хоёр сая гаруй хүн татаж авсан байна.

Компанийн удирдлагууд уг киног зөвхөн АНУ, Канадын цахим хуудсуудаар дамжуулан 15 ам.доллараар татаж үзэх боломжтой гэж  мэдэгдэж байсан ч аль хэдийн дэлхий даяар тархаад байна. Хакерийн асуудлаас болоод Америкийн томоохон кино тейтрууд уг киног гаргах саналыг хүлээн зөвшөөрөөгүй учраас онлайнаар олон нийтэд хүргэхээр шийдсэн билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top