155 зорчигчийг далайн ёроолд осолдсон гэж таамаглав

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 29

Индонезийн Иргэний нисэхийн ерөнхий газар, Индонезийн Үндэсний аврах агентлаг тэргүүтэй багийнхан өнөө өглөө сураггүй болсон онгоцыг хайх эрлийн ажиллагааг дахин эхлүүллээ. Гэхдээ Үндэсний аврах агентлагийн тэргүүн Хендри Бамбанг “Онгоц хамгийн сүүлд холбоо тогтоосон радарын мэдээнд үндэслэн далайн голд осолдсон байх магадлалтай. Бидний тооцоолсон солбицлоор онгоцыг далайн ёроолд байгаа гэж таамаглаж байна” гэж мэдэгдсэн нь зорчигчдын ар гэрийнхэнд хүндээр тусчээ.

Мөн тэрээр онгоцыг яг хаана осолдсон байж болохыг одоогоор тогтоогоогүй байна гээд далайн гүнд эрлийн ажиллагаа явуулахад бусад улсын тусламж хэрэгтэй гэсэн байна. Одоогийн байдлаар Малайз, Сингапур, Австрали, АНУ, Их Британи, Өмнөд Солонгос, Энэтхэг улсууд тусламж үзүүлэх санал тавиад байна.

Онгоцонд нийт 161 хүн зорчиж явсан бөгөөд тэдний зургаа нь хөлгийн багийн гишүүд мөн 155 зорчигчийн 138 нь том хүн, 16 хүүхэд байсан аж

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top