Хорват улсад ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрчээ. Сонгуульд нэр дэвшсэн Иво Йосипович 38.5 хувийн санал, Колинда Грабар Китаровик 37 хувийн санал тус тус авчээ. Гэвч сонгуулийн тухай хуулинд 50-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд ялалт байгуулахаар заасан учраас хоёр дахь шатны санал хураалтыг ирэх нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон байна.
Иво Йосиповичийн хувьд 2010 онд Хорватын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бөгөөд засгийн эрхийг барьж буй эвслээс нэр дэвшиж буй хүн юм. Харин түүний өрсөлдөгч Колинда Грабар Китаровик нь НАТО-гийн дэргэдэх Олон нийтийн дипломат нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг эмэгтэй улстөрч билээ.
Тус улс нь парламентын засаглалтай бөгөөд Ерөнхийлөгч нь ерөнхийдөө бэлгэ тэмдгийн шинж чанартай юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль нь улс төрийн намуудын дунд явагддаг томоохон сорилтын нэг юм.
Сэтгэгдэл ( 0 )