Зорчигч тээврийн томоохон усан онгоцонд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 29

Өнгөрсөн ням гарагт Грекийн Отоной арлын ойролцоо явж байсан Норман Атлантикийн усан онгоц дээр гал гарсны улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтэж бэртжээ. Уг усан онгоц Грекийн Патрас хотоос Италийн Анкона хотыг зорьж явсан байна. Хөлгийн их биеийг эрэг рүү тээвэрлэж байгаа бөгөөд усан онгоцонд нийт 478 хүн зорчиж явснаас 190 хүнийг нь нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд 280 хүн одоог хүртэл усан онгоц дээр байгаа гэнэ. Мөн хүчтэй далайн салхины улмаас аврах ажиллагаанд багагүй хүндрэл учирж байа гэж “BBC” агентлаг мэдээлжээ.

Усан онгоц дээр Итали, Турк, Албани, Герман зэрэг олон орны иргэд байгаа бөгөөд олонхи нь Грекийн иргэд байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top