“Time” сэтгүүл “Оны онцлох хүн”-ээр Германы канцлер Ангела Меркелийг нэрлэлээ. Түүний Европ тивийн аюулгүй байдлын төлөө бүтээсэн гавьяаг үнэлж оны онцлохоор нэрлэж буйгаа цохон тэмдэглэсэн байна. “Аюултай эрчүүдийн ертөнцөд зайлшгүй байх ёстой эмэгтэй бол Ангела Меркель” гэж Time дурджээ.
Украинд геополитикийн хямрал үүсч, хүйтэн дайны ирмэгт тулсан энэ үед Ангела Меркель Зүүн, Барууныг холбож, ойлголцол хүргэж чадсан гавьяа үнэлшгүй. Ангела Меркель бол дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй, нөлөө бүхий улстөрч мөн” гэж Time түүнийг онцлох хүнээр нэрлэсэн шалтгаандаа дурьдсан байна.
Тэрээр сүүлийн жилүүдэд оны онцлох хүнээр нэрлэгдсэн цор ганц эмэгтэй боллоо.
Сэтгэгдэл ( 0 )