Ява, Суматр арлын орчмоос онгоцны сэг олдсон гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 29

Сураггүй болоод байгаа Индонезийн агаарын тэврийн QZ8501  нислэгийн нисэх  онгоцыг хайх ажиллагаа өнөөдөр үргэлжиллээ.  Эрэн хайх ажиллагаа өчигдөр эхэлсэн юм.

Одоогоор Өмнөд Хятадын тэнгис дэх Белитунг арлын орчимд эрэн хайх  ажиллагааг явуулж байна.  Шинжээчдийн өгүүлж буйгаар нисэх багийнхантай холбоо тасрах үед тухайн районд  цаг агаарын байдал их муу байсан гэнэ.  Цаг агаарын байдлын улмаас нислэгийн өндөрөө нэмэгдүүлэх зөвшөөрөл хүсч байсан нь ингэж үзэх нэг үндэслэл болж байна.  Түүнээс гадна Белитунг арлын оршин суугчид нь мөн тэр үеэр  дэлбэрэлттэй төстэй дуу чимээ сонссон хэмээн ярьцгаажээ.  Эрлийнхэн энэ мэдээг бас нягталж эхлээд байна.

Индонезийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  АirAsia авиакомпанийн  хөлгийг далайд унасан гэж  мэдээлснийг The Guardian сонин иш татжээ.  Белитунг арлын орчимд ажиллаж байгаа орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн  Ява болон Суматр арлаас холгүй  далай дээр онгоцны зарим хэсэг илэрсэн гэжээ.  Хэрэв энэ мэдээлэл  нотлогдвол онгоцны сүйрэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан байх магадлал хамгийн өндөр болно. 

Түүнчлэн Индонезийн тээврийн яамны төлөөлөгч онгоц “жирийн бус” маршрутаар нисэх зөвшөөрөл хүсч байсан  гэдгийг олон нийтэд  дуулгаад байгаа.  Онгоц агаарын хүчтэй хуйлралтад орсон тохиолдолд нисэгч өөр маршрут сонгодог  гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.  Гэвч өөр маршрут сонгосон тохиолдолд онгоцны шатахуун хүрэлцэхгүй гэдгийг  нисэгчид бас  тооцсон  байх учиртай.  

Сураггүй болоод байгаа онгоцыг хайх ажиллагаанд Австрали тэнгисийн  цэргийн тагнуулын онгоцоо илгээгээд байна. Мөн Сингапур, Малайз улс  тусламж дэмжлэг үзүүлж байна. Сингапур  улс С-130 "Геркулес" хөлгийг тухайн бүс нутаг руу илгээгээд байгаа аж.

П.Булган

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top