Өмнөд Африкийн Сьерра Леонд ажиллаж байсан Шотландын иргэнээс эбола вирусын халдвар илэрсэн тухай Гласкогоос мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Сьерра Леоноос ирсэн бөгөөд онгоцноос буухдаа л биеийн байдал нь муудсан байжээ. Түүнийг даруй тусгаарлаж, Лондоны эмнэлэгт хэвтүүлэн эмчилэхээр болсон байна. Мөн ойр хавьд нь байсан хүмүүст шинжилгээ хийж эхэлжээ.
2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637 (39%) хүн нас барсан байна. Харин 12 дугаар сарын 17-ноос хойш өвчний 891 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 673 хүнээр нэмэгджээ. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )