АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хавайд удаан хугацааны амралт авч, ажлаа түр завсаралахаас өмнө NRP агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр энэ үеэр улс эх орныхоо сүүлийн үеийн улс төрийн үйл явдлаас ярьснаас гадна Б.Обама ОХУ-ын алба нэгт Владимир Путиныг хурцаар шүүмжилжээ.
Обама Путиныг Крымийг нэгтгэхдээ асар том стратегийн алдаа гаргасан бөгөөд энэ нь тийм ч ухаалаг шийдвэр байгаагүй хэмээн ярьсан байна. Мөн Оросын түншээ “гоц ухаантан” хэмээн егөөдөөд, энэ нь Оросын эдийн засгийн хямралаар батлагдлаа хэмээн шүүмжилжээ.
“Гурав эсвэл дөрвөн сарын өмнө Вашингтонд байсан хүн бүр л ерөнхийлөгч Путиныг гоц ухаантан хэмээн нэрлэж, биднийг ухаанаараа давсан учраас Оросыг улам хүчирхэгжүүллээ хэмээн ярьж байсан. Тэгвэл өнөөдөр Оросын байдлыг хараад хүмүүсийн бодол өөрчлөгдсөн гэж би бодож байна. Гоц ухаантаны шийдвэр буруу байсныг эдийн засгийн хямралаас нь харж болно” гэж хэлсэн байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )