Хятадын ”Xiaomi” технологийн гарааны бизнесийн хамгийн үнэтэй компани болов

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Байгуулагдаад дөрөвхөн жилийг өнгөрөөж буй Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч "Xiaomi" дэлхийн хамгийн үнэтэй технологийн гарааны бизнесийн компани болжээ. Тус фирм хөрөнгө оруулалтын сүүлчийн шатандаа 1.1 тэрбум ам.доллар босгож чадсанаар гарааны бизнестээ нийт 45 тэрбум ам.доллар зарцуулсан компани болж байгаа юм. Ингэснээр нийт 40 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлж байсан такси захиалагч аппликэйшний "Юбер" компанийг ардаа орхисон байна.

"Xiaomi"-г хамгийн үнэтэй гарааны бизнес болоход нөлөөлсөн гол зүйл нь нэр хүнд хэмээн үзэж байгаа юм. Хэдхэн жилийн дотор ухаалаг гар утас үйлдвэрлэгч тус компани борлуулалтаараа "Samsung", "Apple-"ийн дараа буюу дэлхийд гуравдугаарт бичигдэх болсон аж.

Тус фирмд "All-Stars Investment", "DST Global", "Hopu Investment Management", "Yunfeng Capital" болон Сингапурын баялагийн сан "GIC" зэрэг томоохон байгууллагууд хөрөнгө оруулдаг хэмээн үүсгэн байгуулагч хийгээд захирад Бин Лин ярьсан байна.

“Манай компанийн гол стратеги нь хямд ухаалаг гар утас үйлдвэрлэх байсан” хэмээн Бин Лин онцолжээ. Одоогийн байдлаар тус компани анхны хөрөнгө оруулалтаа дөрөв дахин өсгөсөн гэнэ.

Бээжинд байршилтай "Xiaomi" 2013 онд 20 сая ухаалаг гар утас борлуулсан бол энэ жил 60 саяыг худалдаалахаар төлөвлөж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top