Индонезийн онгоцыг хайх талбайг өргөсгөв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

AirAsia компанийн QZ8501 дугаар нислэгийн сураггүй болсон онгоцыг хайх талбайг өргөтгөсөн тухай BBC мэдээллээ. Зорчигч тээврийн онгоц осолдоод гурван өдөр болж байгаа тул онгоцны нислэгийн замаас гадна илүү өргөн талбайд хайхаар болсон хэмээн Индонезийн Үндэсний хайгуул, аврах агентлагын дарга мэдэгджээ.

Онгоцыг Суматра арлууд болон Жава тэнгисийн Борнео аралд хайж байгаа бөгөөд талбайг 11 мянган тэнгисийн миллээр өргөтгөсөн байна. Хайгуулд нийт 30 усан онгоц, 15 нисэх онгоц, долоон нисдэг тэрэг дайчлагдсан аж.  

Индонезоос хөдлөөд сураггүй болсон Airbus A320-200 онгоцонд нийт 162 хүн явсан юм. Хайгуулыг эрчимтэй хийж байгаа хэдий ч одоо хүртэл онгоц унасан гэх шинж тэмдэг илрэхгүй байна хэмээн хайгуулын баг мэдээлжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top