Аврагчид ”AirAsia” онгоцных байж болох эд зүйлсийг илрүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Мягмар гарагт аврагчид тэнгисийн усны мандлаас сураггүй болоод байгаа "AirAsia" онгоцных байж болох эд ангиудыг илрүүлээд байна хэмээн  мэдээллээ.  Тухайн район руу нисдэг тэрэг илгээгээд байгаа бөгөөд олдворуудыг нягтлан шалгаж мөн эсэхийг нь тогтооно.

Тэнгисийн мандал дээр том  жижиг нийлсэн арав орчим  цагаан зүйл хөвж байгаа бөгөөд тэр нь  онгоцны хаалга байх магадлалтай гэж үзэж байна.  QZ 8501 нислэг холбоо тасарсан тэр районоос холгүй, ердөө 10-хан км-ийн зайнд эдгээр эд зүйлс хөвж байгаа нь магадлалыг  улам өндөрсгөж байна. Энэхүү газар нь Калимантан арлын өмнөд эрэг орчим бөгөөд  Пангкалан-Бун хотоос 200 км-ийн зайтай байгаа юм.

Индонезийн телевизээр усны мандалд хөвж байгаа цагаан цайвар болон улбар шар өнгийн тэдгээр биетүүдийг харуулсан бөгөөд  заримыг аврах хантааз байж магадгүй хэмээн үзэж байна.

Сураггүй болсон агаарын хөлгийг эрж хайхад 30 орчим усан онгоц, 15 нисэх онгоц оролцож байна. Эрлийн ажиллагааг  Индонезийн зохих албаны хүмүүс удирдаж байгаа аж. 

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top